АХИЛЛАН
ТӨЛӨГЧ ӨВСНИЙ ӨТГӨРҮҮЛСЭН ХАНД
Байгалийн орц найрлага бүхий төлөгч өвсний бэлдмэл нь ходоодны өвчинд хамгийн тохиромжтой сонголт бөгөөд ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, ходоодны шархыг эдгээнэ. Хоол боловсруулах замын хэвийн эрүүл үйл ажиллагааг дэмжинэ. Шархны эдгэрэлтийг түргэсгэж, ходоодны хүчил хэт ялгарснаас үүсдэг цээж хорсолтыг арилгаж цус алдалтыг зогсооно.

ЭМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

Энэхүү бэлдмэл нь ходоодны салст бүрхэвчийг төлжүүлж цэвэршүүлэн сэргээж, ходоодны шархыг сайн аниулна.
Хандны найрлага дахь идэвхтэй бодисууд нь давсны хүчил, пепсины шүүрэл ялгаралтыг бууруулж, ходоодны салстын хучуур эсүүдийн найрлагыг сайжруулдаг. Мөн цөс хөөх, шингэлэх, сулавтар туулгах нөлөө үзүүлж, цочромтгой гэдэсний хам шинжийг арилгадаг. Үрэвсэл, өвдөлтийг намдааж, агчилт тавиулж, цус алдалтыг зогсооно.

ЭМИЙН ЗӨВЛӨМЖ:

  • Ходоодны дотор талын салт бүрхүүлийн үрэвсэл;
  • Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа;
  • Суулгалт, бүдүүн гэдэсний дотоод буюу салстбүрхүүлийн үрэвсэл;
  • Цочромтгой гэдэсний хам шинж
  • Элэг, цөсний замын өвчин;
  • Цус алдах эмгэгүүд (умайн, гэдэс, хамрын);
  • Өндгөвч, умайн хүзүүний үрэвсэл, умайн булчингийн хоргүй хавдар, сарын тэмдгийг мөчлөг алдагдах, улирлын чанартай сэтгэл гутрах эмгэг.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Бүлээн усанд уусгасны дараа өдөрт 3 удаа цайны халбаганы ¼ хэмжээгээр ууна. Эмчилгээний хугацаа 3-4 долоо хоног байна.


ЭСРЭГ ЗААЛТ:

Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно.

Made on
Tilda