Хүний биеийн тоо томшгүй олон үйл ажиллагаанд амин чухал энэхүү эрдэс нь нуклейн хүчлийн солилцоо, нийлэгжилт, уураг, эсийн өсөлт ба хуваагдал, нөхөн төлжих үйл явц, араг яс, мөгөөрсний эдийн хөгжлийг сайжруулах зэрэгт оролцож нөхөн үржихүйн чиг үүргийг дэмждэг. Хоол хүнснээс биед хэрэгтэй цайрыг хангалттай хэмжээгээр авах нь жирэмсний эмгэгээс урьдчилан сэргийлнэ.