Витамин Д3
Витамин D3 нь фосфор-кальцийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны сийвэн дэх фосфор, кальцийн түвшинг хэвийн барьж, нарийн гэдэсний кальцийн фосфатын шимэгдэлтийг нэмэгдүүлж, ясны эдийн эрдэсжих процессыг зохицуулна.
D3 аминдэмийг нийлэгжүүлж, хувиргах үйл явц нь С ба В2 витамины оролцоотойгоор өрнөнө. Эдгээр аминдэмийн дутагдал нь араг ясны хэвийн бүтэц, ясны эрдсийн нягтшил буурахад хүргэнэ.